Чандмань суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-14 12:39:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Чандмань суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс баруун зүгт 27 км-т, Ө-45°22’ У-97°39’00″/ хоёрдугаар сарын 12-ны өдрийн 00.06 цагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай холбогдох албанаас мэдээлэв.

Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна. 

相关新闻