Алдарт уяач, тэргүүний уралдаанч хүүхдүүдэд шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-10 17:13:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. XVII жарны “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилд амжилтаараа шалгаран “Аймгийн алдарт уяач” цолны болзол хангасан уяачдад цол, Оны тэргүүний уралдаанч хүүхдүүдэд шагнал гардуулах ёслол Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.

Аймгийн алдарт уяач, “Тэргүүний уралдаанч хүүхэд”-ийн шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргал нар гардуулан өглөө. 

  “Аймгийн алдарт уяач”-аар,

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач  Р.Дэлгэр

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач  С.Нямжав

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач  Б.Гантулга

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач  Л.Амарсайхан

•           Орхон аймгийн Жаргалант  сумын  уяач  Л.Учрал

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач З.Тэмүүжин

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач  Б.Батбаатар

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач  Б.Тэгшбаяр

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач Ц.Мөнхбаяр

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач Г.Эрдэнэ-Очир

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач Ц.Ариунтөгс

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач Б.Даваабаяр

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  уяач Х.Тэмүүжин нар тодорсон бол 

 

“Тэргүүний уралдаанч хүүхэд”-ээр,

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  16-р сургуулийн 6-р ангийн сурагч Ё.Амар-Энхлүүн аймгийн наадмаас 2 түрүү, 5 айраг 

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Говил 2-р сургууль 6-р ангийн сурагч Б.Отгонбаяр Аймгийн наадмаас 3 түрүү, 2 айраг

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  15-р сургууль 4-р ангийн сурагч Ц.Дэлэгбадам аймгийн наадмаас 5 айраг

•        Орхон аймгийн Баян-Өндөр сумын  20-р сургуулийн 6-р ангийн сурагч Б.Цэнд-Очир аймгийн наадмаас 2 түрүү, 3 айраг

•           Орхон аймгийн Баян-Өндөр сумын  15-р сургуулийн 2-р ангийн сурагч А.Батбаяр аймгийн наадмаас 1 түрүү, 3 айраг авсан амжилтаараа тус тус шалгарчээ. 

 

 

相关新闻