Ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун хэсгээр, маргааш өдөр Ховдын зүүн, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.
2021 оны 2 дугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг,
зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун
аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд
нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд ихэнх
нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13, 14-нд зарим газраар секундэд 12-14
метр хүрч шороон шуурга шуурна. Энэ
сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур
болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг
голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг,
Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31
градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн
өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө
0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн
байна.