Сэврэй сумын ИТХ өнгөрсөн оны ажлаараа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-02-09 17:35:57
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ ажлынхаа амжилтаар бусад сумаа манлайлжээ.
Аймгийнхаа 15 сумын ИТХ-аас ажлаараа шалгарсан Сэврэй сумын ИТХ шагналаа гардаж, энэ үеэр тус сумаас тодорсон аварга малчид болон шилдгүүдэд шагналыг нь мөн гардуулсан байна. Өмнөговь аймгийн 9 алдартны нэгээр тус сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн П.Отгон шилдэг төрийн албан хаагч болсон бол “Сайншанд” багийн малчин Б.Баяржаргал, “Бүйлсэн” багийн малчин Д.Бямбаа нарын гэр бүл аймгийн аварга малчин өрхөөр шалгарчээ. Мөн аймгийн ИТХ-ын жуухаар “Бүйлсэн” багийн Засаг дарга Х.Мөнхбат, байгаль хамгаалагч Э.Оюунцэцэг, аймгийн тэргүүний ажилтан Ц.Энхбат, аймгийн Засаг даргын жуухаар М.Батдэлгэр, О.Сарантуяа, Б.Батаа нар тус тус шагнуулжээ.
Сэврэй сум 2037 хүн амтай, 667 өрхтэй. Нийт 392 малчин өрхтэй, үүнээс 143 өрхийн 73,2 мянган мал бусад аймаг сумын нутагт оторт яваа юм. Нутагтаа өвөлжиж байгаа малчдын хувьд өвөлжилт хүндхэн байгаа бөгөөд нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй байна.
相关新闻