Даланзадгадад нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгах ажлыг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгах ажлыг зохион байгуулна.
Тус сумын ЗДТГ-аас иргэд албан байгууллагуудыг халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлан идэвхтэй оролцохыг уриалсан байна. Энэ сарын 5-нд албан байгууллагууд, 6-нд айл өрхүүд ойр орчмын нийтийн эзэмшлийн талбайгаа цэвэрлэх юм. Энэ сарын 7-нд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажээ.
Засгийн газраас тус аймгийг "Ногоон бүс" болгох үүрэг даалгавар өгсөн. Иймд аймаг, сумын удирдлагууд онцгой анхааран ажиллаж байна. Аймгаа халдваргүй ногоон бүс байхад хамгийн чухал оролцоотой сум нь аймгийн төв Даланзадгад юм. Тус суманд 8599 өрхийн 27858 иргэн оршин сууж байна.