Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад 58 иргэн хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архивын ерөнхий газраас архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын үйл ажиллагаанд Динамик цахим платформ сургалтын системийг ашиглаж эхэллээ.
үх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой хойшлогдсон 2020 оны 11 дүгээр сарын архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны сургалтыг 2021 оны 1 дүгээр сарын 20-28-нд цахим хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулж, 58 иргэн хамрагдаж төгссөн байна.
Сургалтад
Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Хилийн цэргийн төв архив, Нийслэлийн
архивын газар, Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архив, Увс, Дорноговь, Хөвсгөл,
Орхон, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар зэрэг аймгийн төрийн архивд хөмрөг үүсгэгч
байгууллагын ажилтнууд, Санхүүгийн зохицуулах хороо, Цагаатгах ажлыг удирдан
зохион байгуулах Улсын комисс, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Барилгын
хөгжлийн төв, Тээврийн прокурорын газар, хувийн хэвшлийн байгууллагын ажилтнууд,
иргэд хамрагдан суралцжээ.