Улсын нөөцөөс олгосон өвс тэжээлийг хуваарилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-04 13:09:01

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020 оны 212 дугаар тогтоолоор улсын нөөцөөс Дорноговь аймагт үнэгүй олгосон 200 тонн өвс, 50 хувийн хямдралтай үнээр олгосон 200 тонн тэжээлийг цаг үеийн нөхцөл байдал, малчин өрхийн тооноос хамааруулан сумдад олгож эхэллээ.

Өвс тэжээлийг 14 суманд хуваарилаад байгаа бөгөөд өвөлжилтийн нөхцөл байдлаас шалтгаалж сум бүрт адилгүй олгож байгаа юм.

Есөн сум өвс тэжээлийн тусламж хүлээн авсан бол бусад сум ирэх долоо хоногоос хүлээн авах аж. Одоогийн байдлаар Өргөн Эрдэнэ суманд өвөлжилт хүндэрч магадгүй байна. 

相关新闻