Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2021 оныг “Бизнесийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд аймгийн Засаг дарга О.Батжаргал орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа салбар бүрийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хэсэгчилсэн байдлаар уулзлаа.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон байна.
Цаашид бизнес
эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах, тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллана гэж орон
нутгийн удирдлагууд онцолсон бол шинэ нөхцөлд дасан зохицож, бизнесээ
тогтвортой явуулах, нэгдэж ажиллахыг бизнес эрхлэгчдэд уриалсан юм.