Дорноговь аймгаас ирсэн иргэнийг Арвайхээрт тусгаарлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-01 22:21:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд коронавирусний халдвартай холбоотой хоёр асуудал Өвөрхангай аймагт гарлаа.

Бүрд сумын нутаг Элсэн тасархайн Тарнын гүүрний хяналтын постод Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэж явсан жолоочоос /2021.01.29-ний шөнө/ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эeрэг гарсан байна. Үүнийг ХӨСҮТ-ийн PCR шинжилгээгээр баталгаажуулахад сөрөг хариу гарчээ. Тухайн асуудалтай холбогдуулан хот хоорондын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан ба ойрын хавьтал бүхий 11 хүнийг олж тогтоон шинжилгээ авчээ.

Мөн коронавирусний халдвар бүртгэгдсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан ачаа тээврийн машины жолоочийг Өвөрхангай аймагт түр тусгаарлаад байна. Уг иргэн нь халдвар авсан этгээдийн нэгдүгээр хавьтал тул РСR шинжилгээг хийж, ХӨСҮТ-ийн вирус судлалын лобароторид явуулаад байна. Шинжилгээний хариуг гартал тухайн иргэнийг тусгаарлах байранд байлгах аж.

相关新闻