ААН-ийг Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг хүсэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон хориог нээснээс хойш хоногт дунджаар 22 хүн архидан согтуурсны улмаас саатуулагджээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 10.00-18.00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөн. Бусад хугацаанд түүгээр үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон. Тус аймгийн Цагдаагийн газраас аж ахуй нэгжүүдийг аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр болон Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг хүслээ. Хэрвээ энэхүү шийдвэр болон захирамжийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох эсвэр 7-30 хоногийн хугацаатай баривчлах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай аж. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд 5 сая төгрөгөөр торгох, тусгай зөвшөөрлийн эрхийг хасах хүртэл арга хэмжээг авах юм байна.
Ташрамд дуулгахад, дээрх саатуулагдсан иргэд 18-83 насны хүмүүс байна.