Аймгийн ИТХ-ын III хуралдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан энэ оны нэгдүгээр сарын 29-нд эхэллээ. Хуралдаанаар “Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө”-г батлах, зарим сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, аймгийн ИТХ-ын даргын нөөц хөрөнгийг зарцуулах журам”-д өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-аар баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргын тухайн жилийн ажлын төлөвлөгөөг батлах ёстой бөгөөд дээрх төлөвлөгөөнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн асуудлыг багтаасан зургаан бүлэг 200 гаруй асуудлыг шийдвэрлэхээр тусгасан байна.
Мөн Эрдэнэ Сайхандулаан сумыг газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж. Энэ удаагийн хуралдаанд төлөөлөгчдийн зарим нь цахимаар оролцож байна.