Орхон аймгийн шилдэг аж ахуйн нэгжийг ирэх сард шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2019 оны захирамжаар “Орхон аймгийн шилдэг аж ахуйн нэгж” шалгаруулах журам батлагдсан. Уг журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн оролцоогүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын үзүүлэлтээр нь шалгаруулдаг. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг шалгаруулалтад нэр дэвшиж байгаа аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэллээ.
Тодруулбал, энэ сарын
28-наас ирэх сарын зургаан хүртэл аймгийн
ЗДТГ-ын 202 тоотод материалыг нь хүлээн авах юм. Шилдэг аж ахуйн нэгжийг сар
шинийн баяраар шалгаруулна. Гол шалгуур нь ажлын байр нэмэгдүүлсэн болон
тогтвортой хадгалж чадсан, нийгмийн хариуцлагаа биелүүлсэн, үйлдвэр,
үйлчилгээний салбартаа шинэ технологи нэвтрүүлсэн, цар тахлын үеийн
дэглэмийг сайтар баримталж ажилласан зэрэг үзүүлэлтээр нь шалгаруулах юм. Шалгаруулалт:
- Шилдэг
бүтээн байгуулагч аж ахуйн нэгж-1
- Нийгмийн
салбарын шилдэг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж-1
- Шилдэг
дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж-1
/ 50-200 хүртэлх ажиллагчидтай/
- Шилдэг
жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж-1
/ 10-50 хүртэлх ажиллагчидтай/
- Шилдэг
бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж-1
/ 10 хүртэлх ажиллагчидтай/ гэх 5
төрлөөр шалгаруулна.