Оксфордын их сургууль коронавирусний шинэ хувилбаруудад тохирох вакцинуудыг судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-21 13:23:06

ЛОНДОН. /The Daily Telegraph/. “AstraZeneca” компанитай хамтран вакцин гарган авсан Оксфордын их сургууль вакцины шинэ хувилбаруудыг гарган авахаар зэхэж байна.


Шинэ төрлийн вакцинуудыг коронавирусний шинэ хувилбаруудад зориулан гаргах аж.


Судлаачдын баг шинэчлэн сайжруулсан вакцины хувилбарыг шаардлагатай тохиолдолд 48 цагийн дотор үйлдвэрлэж эхлэх боломжийг судалж байна.  


“Судлаачдын баг одоогоор ийм вакцин яаралтай хэрэгтэй гэж үзэхгүй байгаа ч болзошгүй эрсдэлд бэлэн биш байх нь бодлогогүй хэрэг юм" хэмээн Оксфордын их сургуулийн ажилтан мэдэгджээ.


Их Британид дэгдсэн коронавирусний шинэ хувилбар дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай байж болзошгүй хэмээн эрх баригчид санаа зовниж байгаа юм. Түүнчлэн ӨАБНУ-д илэрсэн коронавирусний “501Y.V2” хувилбар нь энгийн хүмүүст төдийгүй эсрэг биет үүссэн хүмүүст ч мөн илүү халдварлах чадвартай мутацид орсон гэдгийг тус улсад явуулсан судалгааны урьдчилсан дүн харуулжээ. 

相关新闻