Д.Трамп 73 хүнд өршөөл үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. Ерөнхийлөгчийн халаагаа өгөх өдрөө Дональд Трамп 73 хүнд өршөөл үзүүлж, өөр 70 хүний ялыг хөнгөрүүлж буйгаа мэдэгджээ.
Тэрбээр өөрийн зөвлөх асан Бэннонд өршөөл үзүүлснээ мэдэгдсэн байна.
Түүнчлэн Бүгд Найрамдах намын улс төрийн зөвлөх Пол Эриксонд өршөөл үзүүлжээ.
Д.Трамп өөртөө болон гэр бүлийн гишүүд, хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани нарт урьдчилан өршөөл үзүүлэх бодолгүй байгаа тухай “Reuters” агентлаг өмнө нь мэдээлсэн юм. Ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэх буруу ойлголтыг бусдад төрүүлэх учир өөртөө болон ойрын хүмүүстээ өршөөл үзүүлэхгүй байхыг Цагаан ордны төлөөлөгчид Д.Трампт зөвлөжээ.