Бразил “Sinovac”, “AstraZeneca”-гийн вакцинд зөвшөөрөл олгож, вакцинжуулалтаа эхлүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРАЗИЛИА. /Xinhua/.
Бразилын Эрүүл мэндийн зохицуулалтын
агентлаг Хятадын “Sinovac”
компанийн “CoronaVac” вакцин болон “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран
гарган авсан вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн ням гарагт олгожээ.
Ийнхүү Бразил “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрөө ням гаргаас эхлүүлж, өдгөө 54 настай сувилагч Моника Калазанс вакцин хийлгэсэн анхны иргэн
болжээ. Тэрбээр олон нийтийн өмнө “CoronaVac” вакцины эхний тунг хийлгэсэн байна.
“Вакцинжуулалтад хамрагдсан анхны иргэн болсондоо баяртай байна. Маш их баярлалаа” гэж Сан-Паулу хотын “Emilio
Ribas” халдварт өвчин судлалын
хүрээлэнд ажилладаг М.Калазанс вакцин хийлгэснийхээ дараа нүдэндээ нулимстайгаар
сэтгүүлчдэд мэдээлжээ.
Бразилд 8.4 сая
гаруй хүн халдвар авсан нь дэлхийн улс орнуудаас гуравдугаарт бичигдэх өндөр
үзүүлэлт юм. Мөн халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо хоёрдугаарт жагсаж
буй тус улсад сүүлийн мэдээллээр 210 мянга орчим хүн нас барсан байна.