АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-05 16:59:09

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрригийн манай улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Тэрбээр 16 цагийн орчимд "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас тусгай үүргийн нислэгээр БНХАУ руу хөдөлсөн юм. Тэрбээр манай улсад хийсэн нэг өдрийн албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийсний зэрэгцээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Түүнчлэн  Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзав. Үүний зэрэгцээ Түргэний голд байрлах бэсрэг наадам үзэж сонирхсон юм.

Монгол-АНУ нь 1987 оны Нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон. Иж бүрэн түншлэлийн харилцаатай. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нарын айлчлалуудыг дурдвал, М.Олбрайт 1998 онд, Ж.Бэйкер 1990, 1991 онд, Х.Клинтон 2012 онд тус тус манай улсад айлчилж байв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻