Португалын Ерөнхийлөгч коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-12 10:19:51

МОСКВА. /Коммерсант/. Португалын Ерөнхийлөгч Марселу Ребелу ди Соуза коронавирусний халдвар авчээ.


“Даваа гарагт ерөнхийлөгчийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Түүнд халдварын шинж тэмдгүүд илрээгүй” хэмээн Төрийн тэргүүн цахим хуудаст мэдээлсэн байна.


Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн ерөнхийлөгчийг оролцуулсан арга хэмжээг цуцалжээ.


Португалын Эрүүл мэндийн ерөнхий газрын мэдээлснээр, тус улсад халдвар авсан хүний тоо 489 мянга давжээ. Халдварын улмаас нас барсан 7925 тохиолдол бүртгэгдсэн байна. 

相关新闻