Төлөөлөгчдийн танхим Д.Трампыг албан тушаалаас нь огцруулах үйл явцыг эхлүүлнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-11 15:19:09

ВАШИНГТОН. /Politico/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулахаас татгалзсан тохиолдолд Конгрессын Төлөөлөгчдийн танхим Д.Трампт итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлэхээр бэлтгэж байна гэж тус танхимын дарга Нэнси Пелоси мэдэгджээ. 


Н.Пелоси Ардчилсан намын хууль тогтоогчдодоо ням гаргийн орой илгээсэн захидалдаа Ерөнхийлөгчийг улс оронд аюул занал учруулсан хэмээн тодорхойлжээ. Өнгөрсөн лхагва гарагт Д.Трампыг дэмжигчид Капитолын байр луу халдсан юм. Уг явдлын үеэр таван хүн амиа алдсаны дунд цагдаагийн ажилтан байжээ.


М.Пенс Ардчилсан намынхны шаардлагыг хүлээн авах эсэхдээ одоогоор ямар нэгэн хариулт өгөөгүй байгаагаас үзэхэд импичментийн санал хураалт энэ долоо хоногт болох магадлалтай байна.  

相关新闻