Говь-Алтайн нутгаар цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар цас орж цасан болон шороон шуурга шуурна хэмээн тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Тодруулбал энэ сарын 10, 11-нд зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй байна. Харин ихэнх хугацаанд салхи 4-9м/с, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. Энэ хугацаанд агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байх ажээ.
Маргааш буюу нэгдүгээр сарын 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө суларч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байх төлөвтэй байх тухай мэдээлэв.