Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс “Онцгой байдлын үед эрсдэлт нөхцөлд байгаа
хүүхдүүд”-ийг илрүүлэх судалгааг хийсэн байна.
Судалгааг
2020 оны 2 дугаар сараас эхлүүлж, 1351 өрхийн 3627 иргэн, 4269 хүүхдийг хамруулан
нөхцөл байдлын үнэлгээ хийсэн бөгөөд 498 хүүхдийг эрсдэлийн даатгалд хамруулжээ.
Мөн амьдралын баталгаажих түвшнээс
доогуур орлоготой, хагас, бүтэн өнчин зэрэг 80 гаруй хүүхдэд хүнсний дэмжлэг
үзүүлсэн байна.
Ташрамд
дурдахад, сүүлийн гурван жилд хүүхдийн осол гэмтэл 23 хувиар буурсан үзүүлэлттэй
байгаа юм. 2018 онд 18 хүртэлх насны 428 хүүхэд, 2019 онд 394, 2020 онд 331 хүүхэд
осол, гэмтэлд өртжээ. Мөн өнгөрсөн оны байдлаар “Хүүхдийн тусламжийн 108”
утсанд 58 дуудлага ирсний дийлэнх нь хүүхэд хамгааллын асуудалтай холбоотой
байна.