Донецкийн иргэдэд паспорт олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын оршин суугчдад ойрын өдрүүдэд паспорт олгож эхэлнэ гэж Донецкийн удирдагч Александр Захарченко мэдэгдэв.
Паспорт олгох ажил тавдугаар сарын 30-нд эхлэх ёстой байсан боловч техникийн асуудлаас үүдэн, тодруулбал хангалттай тооны маягт бэлтгэх шаардлагатай байсан учраас энэ ажил хойшлогдсон гэдгийг тэрбээр дурдлаа.
Харин ОХУ-ын паспортыг хэвлэн олгох тухай санал гарсан боловч ийм санааг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэдгийг Донецкийн удирдагч мэдэгджээ.
Мөн тэрбээр “олон нийтийн санал асуулга явуулсан өдрөөс эхлэн энэ асуудлыг хэлэлцсэн. Харин одоо бид Донецкийн паспорт олгох гэж байна. Үүнд баяртай байгаа” хэмээн ярьсан байна.
Д.Нямтулга