Харвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-06-09 11:29:05

НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 9 /Xinhua/. АНУ-ын Төрийн департамент Харвардын их сургуульд элсэж буй гадаадын оюутнуудын визийн өргөдлийг үргэлжлүүлэн хүлээн авахыг даалгасан удирдамжийг консулын газрууддаа илгээсэн тухай "Вашингтон пост" сонинд мэдээлжээ. 


Төрийн департаментаас шинэ удирдамж өгснөөр Харвардад суралцах гадаад оюутнуудыг АНУ-д нэвтрэхийг хориглох тухай Д.Трампын шийдвэрийг шүүгч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт түр хугацаагаар хүчингүй болгосноос нэг цаг хүрэхгүй хугацааны өмнө гаргасан өмнөх удирдамж хүчингүй болсон байна. 


“Консулын газрууд Харвардын их сургуульд суралцах, түүний дотор солилцооны хөтөлбөрт хамрагдах гадаадын оюутнуудын визийн мэдүүлгийг дахин хүлээн авч шийдвэрлэх ёстой” гэж Төрийн департаментын удирдамжид дурджээ. 


Трампын засаг захиргаа Харвардад суралцахаар төлөвлөж буй гадаадын оюутнуудад виз олгохыг зогсоох гэсэн хоёр дахь оролдлогын дараа энэхүү удирдамжийг илгээсэн байна. 

相关新闻