Усны картыг үнэгүй цэнэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-18 16:08:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Дундговь-Ус" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар аймгийн төвийн ундны ус хэрэглэгч өрхүүдийн усны картыг үнэгүй цэнэглэж байна.

Монгол Улсын Засгийн газраас ундны усны үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан тул гэр хорооллын айл өрхүүдийн ундны усны картыг ирэх оны долдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд сар бүр ийнхүү цэнэглэх аж.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ундны ус түгээх бүх газар цахим системд шилжсэн тул бүх айл өрх урьдчилан төлбөрөө төлж, картаа цэнэглүүлдэг байсан. Гэхдээ айл өрх бүрийн ундын усны хэрэглээ өөр өөр байдаг.

"Дундговь-Ус" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар карт эзэмшигч 2000 гаруй хэрэглэгчтэй ба айл өрхүүдийнхээ усны хэрэглээг нэг бүрчлэн тооцож гаргасны үндсэн дээр усны картыг сар бүр автоматаар цэнэглэх ажээ. 

相关新闻