“Ганган гацуураа чимье” уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-17 17:08:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-аас удахгүй болох гэж буй шинэ оныг угтан “Ганган гацуураа чимье” уралдаан зарлалаа.


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы үед эцэг эх, хүүхэд хоорондын харилцааг сайжруулж, гэр бүлээрээ цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн гэр бүлийн гишүүн бүрийн бүтээлч сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Есөнбулаг суманд амьдардаг иргэдийн дунд уг уралдааныг өрнүүлж байгаа ажээ.

Оролцогчид гацуураа чимэглэж буй бичлэгээ энэ сарын 21-ний өдрийн 18.00 цагаас өмнө Есөнбулаг сумын албан ёсны “Алтай хот” фэйсбүүк хаягт илгээснээр уралдаанд оролцох эрх үүсэх юм. Бичлэгийг 12 дугаар сарын 22-нд фэйсбүүк хуудсанд байршуулан хамгийн олон хандалт авснаар нь шалгаруулах бөгөөд эхний гурван байрыг шагнаж урамшуулна. Энэхүү уралдаанд идэвхтэй оролцоорой хэмээн Есөнбулаг сумын ЗДТГ-аас уриаллаа.


相关新闻