Гэрийн ажиглалтын хугацаа дуусч байгаа иргэд шинжилгээнд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-15 22:26:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт 12 дугаар сарын 1-нээс хойш ирээд гэрийн ажиглалтын хугацаа дуусч байгаа иргэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандан шинжилгээнд хамрагдана.


Говь-Алтай аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 1-нээс хойш 3600 орчим иргэн ирж, гэрийн тусгаарлалтад байгаа юм. Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас ирсэн зарим иргэний гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусч буйтай холбогдуулан түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулахаар болжээ. 

Ингэхдээ уг иргэнтэй харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар холбогдон цаг товлон шинжилгээнд хамруулах ажээ. Иймд орон нутагтаа ирэхдээ бүртгүүлсэн утсаа нээлттэй байлган, эрүүл мэндийн ажилтнуудад хүндрэл чирэгдэл учруулахгүй байхыг ЭМГ-аас анхааруулсан юм.


相关新闻