Олон улсын боксын холбооны ерөнхийлөгчөөр Умар Кремлев сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-13 07:43:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын боксын холбоо /AIBA/-ны ерөнхийлөгчөөр ОХУ-ын иргэн Умар Кремлев бямба гарагт /2020.12.12/ олонхийн саналаар сонгогдов


AIBA-гийн тайлан сонгуулийн хурал онлайнаар болж 155 орны үндэсний холбоодын төлөөлөгчид оролцсон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд 7 хүн нэр дэвшсэн бөгөөд 2 хүн нэрээ татан авч, 5 нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөнөөс ийнхүү Умар Кремлев хамгийн олон буюу 57,33 хувийн саналаар AIBA-гийн ерөнхийлөгчөөр ажиллахаар болов.



Умар Кремлев 38 настай бөгөөд ОХУ-ын Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 2017 оноос ажиллаж байгаа юм. Мөн Европын сонирхогчдын боксын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг байна.

相关新闻