Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 55 хувиар бууруулах зорилтыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-11 17:06:16

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны төр засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 55 хувиар бууруулах зорилтыг баталсан тухай Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгджээ.


2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралгүй болох зорилтыг биелүүлэх хүрээнд тийнхүү хариуцлагаа нэмэгдүүлж байна.


Ийм хэмжээнд хүргэх асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд Европын Холбооны удирдагчид таван цаг тасралтгүй хэлэлцүүлэг хийжээ. Хэлэлцүүлгийн үеэр Зүүн Европын хэд хэдэн улс нэмэлт санхүүжилт гаргахыг Европын Холбооноос шаардсан байна. Уур амьсгалын асуудлаарх зорилтоо чангатгахын тулд нэмэлт 1 их наяд еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.

相关新闻