Үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг түдгэлзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-11 16:56:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК болон "Блюскай секьюритиз ҮЦК" ХК-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг түдгэлзүүлэхээр боллоо.


Тодруулбал, СЗХ-ны энэ оны 11 дүгээр сарын 25-ны 988 тоот тогтоолоор "АСЕ энд Т Капитал ҮЦК" ХХК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх, брокерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тул Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 12 дугаар сарын 11-ний А/84 тоот тушаалаар дээрх компанийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг  3 сарын хугацаатайгаар түдгэлзүүллээ. 

Мөн Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 12 дугаар сарын 7-ны өдрийн А/83 тоот тушаалаар "Блюскай секьюритиз ҮЦК" ХК-ийн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэхээр болов.


相关新闻