Өмнөговь аймагт нийтдээ 1054 иргэн нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-11 14:39:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 10-нд Дархан-Уул аймгаас 14, Улаанбаатар хотоос 152 оюутныг татан авчээ.
Өмнөговь аймгийн Онцгой комисс, аймгийн удирдлагууд хөл хорионд гацсан иргэдээ зохион байгуулалттайгаар энэ сарын 5-наас эхлэн татан авч байна. Энэ хугацаанд Өмнөговь аймагт өөр аймаг, хотоос нийт 1054 иргэн нэвтэрснээс гэрийн ажиглалтад 748 иргэн бүртгэж, ачаа тээврийн үйл ажиллагааны зориулалтаар 306 иргэн нэвтэрчээ. Тус аймгийн сумдаас оюутан залуусаа авахдаа Авто тээвэр төвөөс авч, шууд харьяа сум руугаа явах зохицуулалтыг хийж байна. Мөн оюутнуудыг татан авах ажлыг аймгийн Залуучуудын холбоо, аймгийн Онцгой Комисстой хамтран зохион байгуулж байна.
相关新闻