"Материалимпекс", "МЦХ" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 10-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 19,420,405.55 төгрөгийн үнийн дүнтэй 203.039 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Материалимпекс" (MIE+12.86%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH+5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тахь-ко" (TAH-14.97%) болон "Багануур" ХК (BAN-7.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 8278 нэгж эрхийг нийт 871.675 төгрөгөөр арилжив. Энэ өдөр багцын арилжаанд нийт 4.7 сая үнэт цаасыг 446.7 сая төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.22 хувиар буурч, 17516.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,594,873,203,628.89 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.