Говьсүмбэр аймагт хөл хорионд орсон иргэдийг татан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Онцгой комиссоос Говьсүмбэр аймагт байгаа 41 иргэнийг нийтийн тээврийн автобусаар татан авлаа.
Чойр хотоос нааш ирэхдээ Айраг, Даланжаргалан сумын иргэдийг сумын Онцгой комиссын холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Иргэдийг татан авах ажиллагааг улсын Онцгой комиссоос гаргасан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн тодорхой халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохион байгуулжээ.
Айраг суманд хоёр, Даланжаргалан суманд зургаа хүн замдаа буусан бол
Сайншанд суманд 33 иргэн ирсэн аж.Иргэд холбогдох албаны хүмүүсийн хяналтад 14
хоног гэрийн тусгаарлалтад байх болно. Бусад сумын иргэд аймгийн Авто
тээврийн төвөөс харьяалах сумынхаа тээврийн хэрэгсэлд сууж нутаг руугаа явжээ.