Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг татан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс Улаанбаатарт хол хорионд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 7-ноос эхлэн орон нутаг руу татан авч эхэллээ.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Тэнгэр плаза” авто буудлаас 12 дугаар сарын 7-ны 14.00 цагаас гурван автобусаар зорчигчдоо суулган Сайншандад үдшийн 22 цагийн үед ирсэн юм.
Албаныхан зорчигчдод халдвар хамгааллын дэглэм сахих, гэрийн нөхцөлд тусгаарлах талаар зөвлөмж өгсөнөөс гадна сумд руу явах зорчигчдыг мөн л тусгайлан бэлтгэсэн автомашинд суулгаж нутаг руу нь явуулсан байна.
Энэ оны 12 дугаар сарын 07-ны байдлаар Нийслэл хотоос
Дорноговь аймагт ирэх 2000 гаруй иргэн байгаа бөгөөд аймгийн Онцгой комиссоос
иргэдээ татан авах ажиллагааг ээлж дараалан зохион байгуулж буй.