Өнгөрсөн 11 дүгээр сар түүхэн дэх хамгийн дулаан сар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-12-07 17:09:43

ЛОНДОН. /TASS/. Өнгөрсөн 11 дүгээр сар цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан сар болж, температурын шинэ дээд амжилт тогтоожээ.


Өнгөрсөн сард агаарын температур 1981-2010 оны хоорондох 11 дүгээр сарын дунджаас Цельсийн 0.77 градусаар дулаан байв гэж Европын ““Copernicus” хөтөлбөрийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Харин өмнөх дээд амжилтууд бүртгэгдсэн 2016, 2019 оны 11 дүгээр сарынхаас 0.13 градусаар дулаан байжээ.


Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, Европын хувьд энэ оны 11 дүгээр сар 2015 оны 11 дүгээр сарын дараа орох хоёр дахь дулаан сар болсон байна.


11 дүгээр сард Сибирь, Хойд мөсөн далай, Аляск, Канадын баруун хойд хэсэгт агаарын өндөр температур бүртгэгдсэн байна. Түүнчлэн Төвөдийн өндөрлөг Антарктидын зүүн хэсэгт агаарын температур олон жилийн дунджаас давжээ.


Улиран одож буй он цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан гурван жилийн нэг болж магадгүй тухай Дэлхийн цаг уурын байгууллага өмнө нь мэдээлсэн байна. Нэгдүгээр сараас 10 дугаар сар хүртэл агаарын температур 1850-1900 оны суурь үзүүлэлтээс дунджаар 1.2 градусаар дулаан байжээ.


相关新闻