Онцгой комисст иргэн, аж ахуйн нэгжээс хандив туслалцаа үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-07 18:14:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын коронавирусний цар тахалтай тэмцэх ажилд тус нэмэр болохоор иргэн, аж ахуйн нэгжүүд хандив дэмжлэг үзүүлсээр байна.  

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар коронавирусний халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд цаг наргүй зүтгэж байгаа алба хаагчдын аюулгүй байдалд анхаарч, аймгийн Онцгой комисст 50 мянган амны хаалтыг, хамгаалах хэрэгслийн хамт хандивлалаа. Мөн Улаанбаатар хот дахь төрийн болон хувийн өмчит их дээд сургуулиудын 30 дотуур байранд амьдарч байгаа 500 гаруй оюутанд хүнсний багц хүргүүлжээ.

Өнөөдөр "Жем Интернэшнл" ХХК-ийн хамт олноос 1.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хандивлаад байгаа бол "Style shop" барааны дэлгүүрээс 500 ширхэг амны хаалт, "Хөгшин хайрхан шүтээн" ХХК-ийн "Орос чихэр" хүнсний дэлгүүрээс чацарганы шүүс 50 ш, чихэр, гурилан бүтээгдэхүүн, "М маркет" хүнсний дэлгүүрээс мянган ширхэг амны хаалт, 120 ширхэг зөв аарцны ундааг хандивлалаа. 

相关新闻