“Монголчууд гэртээ” теле концертын цугласан санхүүжилтээс Төв аймагт 100 хүнсний багц олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-07 14:29:37

Төв /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монгол HD телевиз, ХААН банктай хамтран “Монголчууд гэртээ” теле концерт зохион байгуулсан. Тус концертын цугласан санхүүжилтээс Төв аймагт 100 хүнсний багц олгожээ. 

Тодруулбал, “Монголчууд гэртээ” теле концертын үеэр 5572 өрхөд хүнсний тусламж үзүүлэх санхүүжилтийн мөнгө цуглажээ. Үүнээс 21 аймаг, 9 дүүрэгт хүнсний багц олгож байгаа бөгөөд Төв аймагт 100 хүнсний багц олгогдсон байна. Ийнхүү аймгийн Улаан Загалмайн хорооноос Францын УЗ нийгэмлэгийн зөвлөмж, МУЗ нийгэмлэгийн цар тахлын үед хүнс тараах журмыг баримтлан Зуунмод сумын 6 баг болон Эрдэнэсант сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнсний багц олгох ажлыг зохион байгуулав. 

Ташрамд, Төв аймгийн Улаан Загалмай Хорооноос “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед нийт 260 өрхөд хүнсний тусламж хүргэжээ. 


相关新闻