Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-06 18:59:00

Дорноговь /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахалтай холбогдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан энэ оны 12 дугаар сарын 3-4-нд цахим хэлбэрээр боллоо.

Хуралдаанаар Дорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг тус тус хэлэлцэж үнэлгээ өгөх, Дорноговь аймгийн эдийн засаг нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, 2021 оны төсөв батлах зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланг хэлэлцээд хангалттай буюу 98,7 хувьтай хэрэгжсэн гэж үнэлэв.

Тус аймагт гадны аймгийн 200 гаруй мянган мал отроор өвөлжиж байгаа бөгөөд аймгийн нутагт 11-12 дугаар сард хоёр удаа цас орж нийт нутгаар 5-9 см-ийн цасан бүрхүүл тогтжээ. Тиймээс зарим суманд тусгайлан отрын бүс нутгийг гаргах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Хуралдаанд 13 төлөөлөгч цахимаар оролцсон бол бусад төлөөлөгч танхимаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан оролцов.

相关新闻