Ханбогд сум иргэдээ шууд татан авах хүсэлт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-07 13:39:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга, сумын Онцгой комиссын дарга Ш.Эрдэнэжаргал аймгийн Онцгой комисст Улаанбаатараас ирэх хүсэлтэй иргэдээ шууд татан авах хүсэлт ирүүлжээ.

Тэрээр, тус суманд Улаанбаатар хотоос ирэх 315 иргэн бүртгүүлсэн байна. Эдгээр иргэдийг Өмнөговь аймгаар дамжуулж дам хавьталд оруулахгүйгээр шууд сум руугаа татаж авах хүсэлтэй байна гэжээ. Мөн Автотээврийн үндэсний төвөөс баталгаажсан Улаанбаатар-Ханбогд-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн үйлчилгээтэй бөгөөд бид урьдчилсан байдлаар автотээврийн үндэсний төвтэй ярилцаж тус ажлыг зохион байгуулах боломжтой талаар тохироод байна хэмээн уг хүсэлтдээ дурджээ. 

相关新闻