Айраг, Замын-Үүд сумын тэг зогсолтыг 12 дугаар сарын 11-нийг хүртэл сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-02 15:10:23

Дорноговь/МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга  захирамж гаргаж Айраг, Замын-Үүд сумын тэг зогсолтыг энэ оны 12 дугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгалаа.

Харин Даланжаргалан сумын Олон овоо багт тогтоосон тэг зогсолт буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн зарим төрлийн үйл ажиллагааг сэргээсэн байна.

Дорноговь аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж зарим худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээгээд байна.

Энэ оны 12 дугаар аарын 2-ны байдлаар Дорноговь аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 21 байгаа юм.

相关新闻