Дорноговь аймгийн ИТХ цахимаар хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-02 14:56:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосонтой холбогдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдааныг энэ оны 12 дугаар сарын 3-4-нд цахимаар зохион байгуулахаар болжээ.

Аймгийн Засаг даргын энэ оны 12 дугаар сарын 1-ний захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлээд байгаа юм.

Энэ удаагийн хурлаар Дорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланг тус тус хэлэлцэж үнэлгээ өгөх, Дорноговь аймгийн эдийн засаг нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, 2021 оны төсөв батлах зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

相关新闻