Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-27 13:13:52
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхэн өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 

Жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн захиргааны албанд шинээр орж байгаа албан хаагчдын Тангараг өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил НДХ-ийн дарга Г.Батжаргал, ГХБХБ-ын мэргэжилтэн Ц.Ламзав, БОАЖГ-ын мэргэжилтэн А.Мөнх-Эрдэнэ нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн аж.  

Ёслолын үйл ажиллагааг Төрийн албаны аймгийн салбар зөвлөлийн дарга Ц.Эрдэнэсүрэн удирдаж, холбогдох байгууллагуудын удирдлагууд, мэргэжилтэн оролцжээ.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорионы дэглэм тогтоосон тул Улсын онцгой комисс, ЭМЯ-наас өгч байгаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цөөхөн хүний бүрэлдэхүүнтэйгээр тус үйл ажиллагааг зохион байгуулснаа аймгийн Салбар зөвлөлөөс мэдэгдсэн. 

相关新闻