Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид аймгийн Онцгой комисс 3.7 сая төгрөгийн хандив өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс аймгийн Онцгой
комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 3.7 сая төгрөгийн хандив өргөж, захидал
илгээсэн байна.
Захидалд “Дэлхий
нийтийг хамарсан цар тахлыг тодорхой хугацаанд дотооддоо алдалгүй тогтоон
барихад улсынхаа хойд хилийн боомтуудад онцгой анхаарал хандуулан ажиллаж, цар тахал тархсан өнөө үед ч бүхий л нөөц боломжоо
дайчлан ажиллаж буй аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн
байгууллагуудад аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн
зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд тархаад
буй цар тахлыг олж илрүүлэн, тогтоон хумиж, эмчлэн
эдгэрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид бид
шаардлагатай цаг үед хүч дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлье. Бид өөрсдийн санаачилгаар аймгийн Онцгой комиссын үйл
ажиллагаанд зориулж 3.7 сая төгрөгийн хандив өргөж байна” гэжээ.