ХӨСҮТ рүү илгээсэн 385 хүний шинжилгээний хариу маргааш гарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ. Эрдэнэт хотод
батлагдсан тохиолдлын 1-р хавьтлын 307 хүн, 2-р хавьтлын 102 хүн байна. 1-р хавьтлын 307 хүний 141 нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байна.
Эдгээр хүүхдүүд рүү Эрүүл мэндийн байгууллагаас холбогдох хүртэл гэртээ байхыг
анхаарууллаа. Шинжилгээ авах цэгт очих шаардлагагүй буюу гэрээр нь очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах юм. Мөн хүүхдүүдээс бусад
1-р хавьтлын хүмүүсийг тусгаарлалтад авах ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар PCR шинжилгээнд 655, түргэвчилсэн тестээр 2300 иргэнийг шинжилгээнд
хамруулаад байна. Одоогоор ХӨСҮТ-д Орхон аймгаас илгээсэн 385 хүний шинжилгээг хийж байна. Хариу маргааш гарна.
Шинжилгээ авах цэгүүд нь эхний
ээлжинд хавьтлын хүмүүсийг шинжилж буй. Иймд хавьтлын биш иргэд тухайн цэгт
бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа. Учир нь тухайн цэгүүдээс иргэд халдвар авах
эрсдэлтэй. Иймд сайн дураар шинжилгээ өгөх иргэд 70353666 дугаарт бүртгүүлж,
эргэж холбогдох хүртэл хүлээх хэрэгтэй гэсэн юм. Эрдэнэт
хотын иргэдийн эрүүл мэндийн төлөө төрийн 1418 алба хаагч, ХӨСҮТ-ийн 3 эмч
Орхон аймагт ажиллаж байна.