ИТХ-ын ээлжит бус хуралдаан маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-19 13:47:43
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж энэ сарын 20–нд ИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлахаар боллоо.

Тус хуралдаанаар орон нутгийн төсөвт зарцуулагдаагүй хөрөнгө буюу төсөл хөтөлбөр, баяр наадмын зардлыг аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зарцуулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед ариутгал, халдваргүйтгэлийг нэмэгдүүлэх, бүх нийтийн бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай байгаа төсвийг нэмэх зорилготой юм. Дээрх хуралдааныг цахимаар зохион байгуулна.

 

相关新闻