Цогтцэцийд гарсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэцийд гарсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Тус аймгийн Цогтцэций суманд сэжигтэй тохиолдол гарлаа, суманд тэг зогсолт хийлээ гэх зэргээр иргэд цахим орчинд шуугисан юм. Өмнөговь аймгийн Онцгой комиссоос үүнд хариулт өглөө.
Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргал ""Ковид-19" халдвар илэрсэн бүс нутгаас ирсэн болон тухайн хүний ар гэрт халдвар гарсан тохиолдолд сэжигтэй гэж үзэж ийм нэршлээр бид мэдээлэл өгч байгаа. "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн Цогтцэций суманд ирсэн байсан" гэлээ. PCR-ийн шинжилгээгээр хариу мөн сөрөг гарсан аж. Тухайн иргэнийг Цогтцэций суманд тусгаарласан бөгөөд шат шатны шинжилгээ хийх юм байна.