Чухал шаардлагатай хөдөлгөөнийг шуурхай штабын зөвшөөрлөөр явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Сум хоорондын чухал шаардлагатай хөдөлгөөнийг шуурхай штабын зөвшөөрлөөр явуулна.
Өмнөговь аймгийн Онцгой комиссын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргажээ. Иргэдээс хоол хүнсэндээ явах, хүүхдээ авах гэх мэт хүсэлт маш их ирж байгаа учраас ийн шийдвэрлэж байгаа аж. Тус аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхбаяр "Өвлийн хүнсээ хийх, хүүхдүүдээ авах гэж байгаа иргэд, албан байгууллагын хөдөлгөөнийг шуурхай штабын зөвшөөрлөөр тодорхой хүрээнд зохион байгуулахаар боллоо. Гэхдээ хэт их хавтгайруулахгүй, бодитой, судалгаатай, зохих бичиг бармтыг нь бүрдүүлсний үндсэн дээр уг хөдөлгөөнийг нэвтрүүлнэ" гэлээ.