Гал түймэрт өртсөн өрхөд таван ханатай гэр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвлийн сар гарч, хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд зарим иргэд гал алдаж, гэр оронгүй болох харамсалтай явдал гарч байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс Арвайхээр сумын 11 дүгээр багийн иргэн н.Болдынд таван ханатай гэрийг шийдвэрлэж өглөө.
Ам бүл наймуул, эрхэлсэн тодорхой
ажилгүй энэ айл нь санамсар болгоомжгүй байдлын улмаас орон гэрээ галд бүрэн
алдсан бөгөөд аймгийн Засаг даргад хүсэлт тавьсны дагуу гэр олголоо. Уг айлд “Арвин” худалдааны төвийн захирал З.Цогтсүрэн нийгмийн
харуицлагынхаа хүрээнд хоол хүнсний тусламжийг үзүүлсэн юм.
Түүнчлэн галын аюулд өртсөн 4 дүгээр багийн иргэн П.Дондолсүрэнд гэр орноо сэргээн засварлахад нь дэмжлэг үзүүлж, тодорхой санхүүжилтийг олгоод байна.
Халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосон энэ нөхцөлд гэртээ бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээх, тог цахилгаанаа хэрэглээнээс салгалгүй орхих, үнс нурмаа цогтой гаргах зэргээс болгоомжилж, гал түймрийн осол аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн Засга даргын зүгээс нийт иргэддээ зөвлөлөө.

