Аймгийн төвийн хөдөлгөөн 90 гаруй хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр Говь-Алтай аймгийн төвийн хөдөлгөөн 90 гаруй хувиар буурчээ.
Иргэд хүнсээ цуглуулах, эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн эмнэлэг, эмийн сан руу явах зорилгоор хөдөлгөөнд оролцож байна. Мөн шуурхай албаны алба хаагчид хөдөлгөөнд оролцож байгаа тухай холбогдох албанаас мэдээлсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол,Улсын Онцгой комиссын даргын тушаалаар улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги нэгтгэлүүд холбогдох шийдвэрүүдийг олон нийтэд хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хийж байна. Тухайлбал, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төвийн алба хаагчид автозамын болон явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт тавин, иргэдэд яриа таниулга хийж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж байгаа ажээ.