"Магнай трейд" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын үеэр "Магнай трейд" ХХК түлш борлуулахдаа зохиомол хязгаарлалт хийсэн нь тогтоогдсон тул 20,000,000 төгрөгөөр торгожээ.
Учир нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан улсын эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 78 дугаар тогтоолын дагуу бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл зохиомол хомстол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээг улс орон даяар авч хэрэгжүүлж байгаа билээ.
Мөн ШӨХТГ-аас газрын тосний бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа аж ахуй эрхлэгчдэд дээрх чиглэлээр улсын байцаагчийн албан шаардлагыг энэ сарын 12-нд хүргүүлсэн юм.