Хотод хөл хорионд орсон иргэдийн хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотод хөл хорионд орсон Өмнөговийн иргэдийн ар гэрт үлдсэн хүүхдүүд нь эрсдэлтэй байж болзошгүй 12 дуудлага хүлээн авчээ.
Энэхүү дуудлагын дагуу аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шуурхай арга хэмжээ авч сум, багийнх нь удирдлагад мэдээллийг хүргэжээ. Тус аймаг энэ оныг "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарласан билээ. Үүний хүрээнд хөгжүүлж байгаа өрх болон Улаанбаатар хотод сургалтад хамрагдаж байгаад хөл хорионд орсон байгууллагынхаа ажилтны гэр бүл хүүхдүүдийг эргэж дэмжлэг туслалцаа үзүүлжээ. Мөн өндөр эрсдэлд байгаа 40 өрхийг хяналтад аваад байгаагаа дээрх байгууллагаас мэдээллээ.