Говь-Алтай аймгийн хэмжээнд хяналтын 46 пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-12 20:25:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/635 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Говь-Алтай аймгийн хэмжээнд хяналтын 46 пост ажиллаж байна.


Эдгээр постод мэргэжлийн анги, байгууллагын 71 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа тухай тус аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд нийслэл, аймаг, сумаас гарах, орох хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлаад байгаа билээ. 

Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлал, Цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчид замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавин, холбогдох зөвлөмж мэдээлэл хүргэж байгаа юм. 


相关新闻